Манайхаан!

Манайхаан админ бие блогоо сольсон шүү... Ойрд огт пост хийхгүй байсан бол уучилна биз...! Гэхдээ би ойрд видео мотажлах ажил хийгээд их завгүй хүн болсон хэхэ бас шторк...... За тэгээд миний шинэ блогруу орж үзээрэй...! www.b-enkhsaikhan.blogspot.com

Би илүү зүйл хүсээгүй... Зүгээр илүүдээд байгаа юмыг нь хүсэхгүй байна...

Сайн байцгаана уу? Блогтоо мэдээ хийлгүй их удлаа... Хичээлийн шинэ жил эхлээд нээх удаагүй байна. Админ би энэ жил ЭЕШ өгөх болхоор хичээлдээ их л чармайж байна. Би өнөөдөр бас л нэг зүйлийг шүүмжлэх гэж энэ нийтлэлийг бичиж сууна. Би танаас нэг юм асууя...? Хүн ер нь яах гэж, юуны төлөө сурдаг юм бол?.... Энэ асуултанд хүн бүр янз янзын талаас нь харж хариулна байх л даа. Гэхдээ би бол та нараас арай өөр бодолтой байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд тэр нь ямар бодол юм бэ? гэхээр....
Би ойрд хичээлдээ суух их дургүй болж байгаа. Яагаад гэвэл тэр хичээлүүдээс таалагддаг хичээл ховор байна. Таалагддаг ч гэж... надад хэрэг болох нь ховор байна. Би математик, англи хэл, мэдээлэл зүй гэсэн гурван хичээлд үнэхээр дуртай угаасаа энэ хичээлүүдээр л конкурсдана. Гэтэл хими, физик, биологи, эрүүл мэнд, монгол хэл гэх зэрэг хичээлүүд дандаа миний дуртай хичээлийн араас хамаг цаг хумслан байж орох юм. Би тоо, англи хэл, мэдээлэл зүй гэсэн гурван хичээлээс бусад хичээл дээр суудаггүй. Их дургүй. Та нар намайг хичээлээ тасалдаг тэнэг гэж бодож байж болно. Гэхдээ энэ хичээлүүд үнэхээр миний сонирхолыг татдаггүй. Эцсийн эцэст надад тэр химийн элемент, физикийн томъёо, биологийн мембран эс ч гэх шиг утгагүй зүйлс огт хэрэггүй. Эдгээр хэдэн утгагүй хичээлүүд миний амьдарлын хамаг цагийг үрж байна. Би зөвхөн суух хичээлдээ суугаад л бусдыг нь тасалдаг. Таслаад юу хийдийн бол гэж та бодож байж болох л юм...? Би PC тоглодоггүй... гадуур дэмий тэнэдэггүй... Би гэртээ л харьдаг. Гэртээ хариад ирээдүйд сонгох мэрэгжлийнхээ жоохныг ч болтугай сурж суудаг. Би компьютер графикийн анги авна гэж бодож байгаа. Яг үнэндээ бол би энэ компьютер графикийн ангийн компьютер дээр заадаг программуудыг бүгдийг нь нарийн мэднэ. Яахав мэдэхгүй хэдэн зүйл байх нь байгаа. Тэр болгоныг сурах гэж өдөр болгон гэртээ хичээлээ таслаад ирдэг. Энэ маань ч зөв гэж боддог. Монголын сургалтын систем дэндүү болхи... бас тэнэгдүү юм шиг надад санагддаг болсон. Уул нь 11-р ангид ороод зөвхөн мэрэгжлийн дагуу хичээлээ сонгоод, зөвхөн тэр хичээлүүддээ хамаг цагаа зарцуулдаг болчвол зүгээр юм. Тэгээд мөн тэр монгол хэл, эрүүл мэнд... гэх зэрэг тэнэг хэдэн цагийн гарз болж байдаг хичээлүүдийг 10-р анги төгсөх үед шахаж үзээд дуусгачихдаг байвал арай дээр байх. Даанч энийг ч мэдэхгүй тэнэгтээд том том юм яриад сууж байдаг Боловсорлын Яамны Дарга дэндүү гэнэн мэт... Үнэхээр энэ зүйлийг дотроо олон өдөр бодсоны эцэст бичсэн юмшүү... Зөвөөр ойлгоорой... За тэгээд хэлмээр байгаа юмаа хэлж болноо...

Блогоо дахин санасан нь... 9-н Сарын 1-н....

За Сайн байцгаана уу....? Маш удаан хугацаанд блогоороо орж ирсэнгүй... Мартсан байв... Уучлаарай. Би гэдэг хүн багштайгаа маш удаан хугацааг өнгөрөөлөө... Иймээс л завгүй байлаа. Банжиг Блогруу орж ирэх их сайхан байна шүү. Зиаг тэгхээр би өнөөдөр ямар сэдэв хөндөх гээд гэнэт ороод ирсэн бэ? гэхээр... 9-н САРЫН 1... Энэ бол миний өнөөдөр ярих сэдэв. 
9-н сарын 1-н дөхөж байна. Хүүхэд бүр хичээл орно гэж бодхоос зарим нь баярлаж байгаа... Аа харин зарим нь дургүйцэж байгаа. Сургууль болгон засвараа хийгээд л, цэцэрлэг болгон цэнхэр, цагаан, ногоон, улаан, шар, алаг даавуугаар ор дэрээ бүтээгээд л... 9-н сарын 1-нд сургуульруугаа алхаад орход нил будаг ханхалдаг байж билээ. Тэр үнэрийг бодход л үнэтээд байдын. Хүүхэд болгон дэвтэр, үзэг, цүнх гээд л бөөн юм бэлдэж байгаа. Хүссэн хичээлийн хэрэгсэлээ авч байгаа нэг хэсэг хүүхэд байгаа... Аа харин хүсээд хүсээд авч чадахгүй хүүхдүүд бас байгаа. Админ би энэ жил 11-р ангийн босгыг давах гээд л тэсэж ядан сууж байна. Энэ жилийг даваад л оюутан болно гэж бодхоор сайхан санагдаж байна. За тэгээд ирэх хичээлийн жилдээ манай бүх банжигчид ОНЦ сураад ОЛОН ОЛОН медаль, өргөмжлөлөөр шагнуулаарай...... Шинэ хичээлийн жилд тань сурлага хөдөлмөрийн ӨНДӨР амжилтыг өөд өөд нь өргөн дэвшүүлэе...!!!

Аливаа зүйлд донтох бас муухай л байдаг юм байна

Би компьютер их оролддог хүүхэд байсан л даа. Одоо ч оролдож байгаа. Эхэндээ тоглодог байсан. Дараа нь бага багаар сураал тэгсээр байгаад өдийг хүрсэн. Гэхдээ энд нэг сонин ч гэмээр юмуу нэг юм байгаа. Би анх ИНТЕРНЕТ-тэй болчихоод л бөөн баяр болоод л үзэх юм дуусахгүй л байдаг байлаа. Бараг л бүх монгол гадаад сайтуудыг ухдаг байсан. Зуны амралт байсан ч гэхүү тэгээл ухаал суужийдаг нөхөр байлаа. Миний үеийнхан гадаа хөлбөмбөг тоглоод хөлсөө учир зүггүй урсгаад гүйж байх үед нь би өрөөнийхөө буланд компьютертайгаа зугаацдаг байсан. Хэхэ зугаацдаг гэхээр порно сайт энэ тэр гээд ойлгочихов. Би анх блог нээж байсан үеээ санаж байна. Бараг л сайт гэж эхэндээ ойлгодог байсан. Бөөөөөн баяр болж байсан санагдаж байна. Тэрнээс хойш ч их л олон сайтад админ, мэдээний админ, шаре хийдэг админ гээд л янз бүрээр нь хийдэг байсан. www.Tailal.com - д л хамгийн удаан ажилсан. Одоо бол байхгүй л дээ. Сайт, блог гэхээс гадна би Photoshop, Hacker энэ тэрийг бас их л оролддог байсан. Photoshop - ийг бол сурсан. Харин Hacker гэдэг бол бүтэшгүй гэдгийг мэдсэн. Hacker болохын тулд өчнөөс програмчиллалын хэл мэддэг байх хэрэг гарсан. Тэгээл хаясан дөө. Тэгээл энд тэндхийн сайтуудаар их хэсдэг байсан. Янз бүрийн флаш сайт нээж үзсэн. Онлайн чатуудыг ямар байдлаар ажилдаг, хэрхэн хянадаг гээд л. Кино хийдэг програмд их дуртай болж эхэлсэн. Тэгээд л хийгээгүй зүйл байдаггүй байсан. ЭНЭ БҮХНИЙ ЭЦЭСТ БИ ОДОО САЙТУУДАД ШИНЭ МЭДЭЭ НЭМЭГДЭХИЙГ ХҮЛЭЭСЭН НЭГ ӨРӨВДӨЛТЭЙ ХҮН БОЛЖ ХУВИРСАН ДӨӨ..... Яг л нэг тоглоомоороо тоглсоор байгаад уйдчихсан хүүхэд шиг. Бүх сайтуудыг мэддэг, тэгээл тийшээгээ орж үзээд л... Мессенжер байнга ороостой. Өөр хийх ч юмгүй. Яагаад гэвэл энд тэндхийн сайтуудыг өдөрт 2-3-н удаа ухаад үзчихсэн сууж байдаг болхоор. Үнэндээ одоо бол Киног үнэхээр тасархай бичлэгтэйгээр нь татаж авч цуглуулахаас өөр хийх юмгүй хүн болж хувирч байна дөө..... Яг ингээд бодхоор анх интернеттэй танилцаж байсан үе одоо үе хоёр яг аз жаргалтай эхлэл, утгагүй төгсгөл эсвэл утгагүй үргэжлэл шиг санагдаж байна. Миний мэддэг үеийн хүүхдүүд маань хөөрхий үнэндээ тэнэг юм шиг надад санагддаг. Тэд нар хэзээ ч www.Cnn.com www.news.gogo.mn гэх зэрэг сайтуудаар ордоггүй. Хөвгүүд нь Facebook орж хөөрхөн охин хайгөөөөөөөл охидууд нь хөөрхөн гарсан зурагнуудаа hi5, Facebook - дээ хийх гээл үзэж тарцан... Ерөнхийдөө ихэнх хүүхдүүдийн хийдэг зүйлс Facebook, Yahoo!, Hi5, YouTube, Google, Online Chat, Online Games, Dota, Counter-Strike..... Ийм л зүйлс хийдэг хүмүүс миний урдаас харчаад ичих ч үгүй БИ КОМПЬЮТЕР САЙН МЭДНЭ гэж хэлж суудаг л юм. Үнэндээ тэдгээр хүүхдүүд интернетийн шугам хаанаас ирээд байрны дээр хэд хуваагдаж салаад өөрийнх нь гэрт орж ирээд яаж ажиллаж байгааг ч мэдэхгүй байдаг. Ийм хүмүүс илүү юм мэднэ гэвэл би лав итгэхгүй. ГЭХДЭЭ.... Эдгээр хүүхдүүд Дэлхий ертөнцийн урдаас хараад сууж байдагаа даанч мэддэггүй. Интернет гэгч зүйлийг сайн ухдаг хүн хамгийн түрүүнд мэдээлэлд хүрдэг. Бас илүү олон хүний бодол, санаа... гэх зэрэг үнэн бодит зүйлсийг мэдэж авдаг. Гэтэл ихэнх хүмүүс иймэрхүү зүйлийг амьдрал дээрээс л олж авдаг. ЭНЭ ҮНЭН. 

За жоохон шүүмжилсэн юм биччихлээ Банжигчидаа.... Та бүхэнд нэгийг бодогдуулсан байх гэж бодож байна. Би 17-той... Жоохон дутуу дулимаг юм бичиж магадгүй. Та бүхэн намайг шүүмжилмээр байвал шүүмжил шүүмжил... Бодогдсон зүйлээ л хэл. ЭЦСИЙН ЭЦЭСТ НААД ШҮҮМЖЛЭЛ ЧИНЬ НАДАД МАШ ТОМ ТУС ХҮРГЭНЭ. Баяраллаа...

Анх 10 байхад нь баярладаг байлаа.... Харин одоо 700 хол давж байна шүү....

Би гэдэг хүн блог нээгээд, ажилуулаад их л удаж байна. Анх блог нээгээд юугаа ч мэдэхгүй амьтан байдаг байсан. Толгой эргээд л эргээд л... Яаж мэдээ оруулж байгааг нь ойлгохгүй байдаг байлаа.... Тэгээд л арай ядан учрыг нь олоод хэсэг хугацаанд ажилуулахдаа МЭДЭЭНИЙ ХАНДАЛТАА хараад их баярладаг байлаа.... Тухайн үедээ бол 15 л байсан. Нэг мэдээний Хандалт 15 гээд бодхоор бас л их муу байсан байна шүү.... Харин одоо би гэдэг хүн блог гэгч зүйлийн гол учрыг нь яг олж эхэлж байна гэж өөрийгөө бодож сууна. Яг үнэндээ бол ямар ч хүн блогоос Программ, Тоглоом татаж авдаггүй. Тийм зүйлийг арай илүү найдвартай том том варез сайтуудаас л татдаг юм. Гэтэл үүнийг би мэдэлгүй үргэлж оруулж байсан. Гэтэл яг л хэвэндээ байдаг байлаа. Тэгээд хэсэг хугацаанд блогоо хаяаад Анжигай гэдэг хүний блогийг ихэд сонирхож үзлээ. Их дажгүй нийтлэлтэй санагдсан. Хүн болгон л ордог. Доод хандалт нь 900 байхыг хараад АНГАЙХ нь тэр. Анжигай..... гэх хүний блогийг хальт хархад тийм ч их хүний анхаарал татаад байхаар загвар мөн баннер харагдсангүй... Гэтэл яагаад ийм байгааг нь их гайхаж байсан. Хамгийн дээр байсан нийтлэлүүдээс нь эхлээд л уншиж үзэв. Үнэндээ Анжигай гэгч хүн нь.... Хүн болгоны дотроо бодож явдаг тэдгээр эмзэг мөн сайхан сэдвүүдийг янз бүрийн байдлаар хөндсөн бичлэгнүүд байсан юм. Энэ нийтлэлүүд нь надад ч бас нэгийг бодуулж байсан. Сайхан зүйлсийг.... Муухай зүйлсийг хүнд эвтэйхэн байх талаас нь бичсэн байсан мөн өөрийнхөө бодлыг ч оруулсан. Тэгээд миний мэдэж авсан зүйл гэвэл хүний бодож явдаг... эсвэл хэлхийг хүсдэг зүйлийг өөрийн бодлоороо бичвэл ХАМГИЙН ИХ ҮР ДҮНТЭЙ.... 

Энэ талаар бичий гэж их удаан бодож явлаа шүү... За тэгээд шинэ блоггер, эсвэл учраа олохгүй блог гэгч ертөнц дотор тийчлэн яваа хүмүүст хэрэг болсон байх гэж бодож байна...

Зарим турах талаар зөвөлгөө хүнийг тураах биш таргалуулж орхидог


Та турахыг хүсэж байна уу...? Танд бид туслая... Та ердөө л 2 долоо хоногийн дотор 20 хил хаяж чадна гэх зэрэг эдгээр үгсийг та бишгүй л энд тэндээс уншиж байсан байх. Яг үнэндээ зарим турах талаар бичсэн зөвөлгөөг уншсан хүн турах талаар боддоггүй. Яагаад гэвэл тэр зөвөлгөөнд орсон үг хэллэг тэр хүний идэх дуршлыг улам их хөдөлгөдөг гэж би боддог. Саяхан нэг сэтгүүл дээр Турахыг хүсэгчдэд гэсэн гарчигтай зүйл байхаар нь уншиж үзэв. Тэгтэл ингэж байх юм. "Та ямар нэг дасгал хийхээсээ 1 цагийн өмнө ямар ч шоколад, хийжүүлсэн ундаа, чихэр идээгүй байх ёстой" гэсэн өгүүлбэр байлаа. Үнэндээ энэ өгүүлбэр дээр байгаа ШОКОЛАД, ХИЙЖҮҮЛСЭН УНДАА, ЧИХЭР гэдэг үгнүүд л өнөөх уншиж байгаа хүнийхээ идэх дуршлыг хөдөлгөж орхиж байгаа юм даа. Энэ үгийг бичиж сууж байгаа би хүртэл шоколадны тухай бодож байна. Ийм үг өгүүлбэр бичиж далдуур нь ч мэдэгдэхгүй хүнийг алж байхаа болимоор юм. Надтай санал нэг байгаа хүн байгаа байх гэж би бодож байна. 

Энэ постыг нэг уншаад үзээрэй... Та надтай санал нэг ч байж мэднэ...
Админ би нэг юмыг их гайхаж бас их бодож явдаг юм. Энэ юу вэ? гэхээр... Одооны монгол хөвгүүд маань ихэнх нь л Солонгос хамтлаг сонсдог болж. Гэхдээ энэнд буруу зүйл байхгүй л дээ. Тэр хүний хүсэл, сонирхол юм хойно. Гэхдээ заавал тэдгээр хүмүүс шиг байхыг эрмэлзэх болсон нь нэг л сонин санагдаад байгаа юм. Миний мэдхийн солонгос хамтлагийн хөвгүүд ихэнх нь аниме дээр гардаг баатрууд шиг л царай, үс, биетэй. Энэ нь хархад нэг бодлын гоё ч юм шиг эсвэл муухай ч юм шиг. Яахав хөөрхөн царай, өөрт тохирсон хувцас гээд л... Тэдгээр хүмүүст бол зохиж л байдаг. Харин монголын өвсөр насны хөвгүүд яг тийм болох гээд учир зүггүй үсчиж дэвхцээд байгаа нь сонин байна.
"Энэ постыг нэг уншаад үзээрэй... Та надтай санал нэг ч байж мэднэ..." цааш унших »
Бас Дахиад л...

Блогруугаа ганц мэдээ хийчихээд хэд хоногийн дараа ортол Анжигай ах миний блогийг "Цахиур хагалах блог" хэмээн өргөмжилсөн байна... Танд маш их баярлалаа... Итгэлийг тань алдахгүйгээр цаашид улам их мэдээ мэдээлэл оруулах болноо.

Над шиг залхуу блогчин БАНЖИГ блогчид дунд ер нь л байхгүй байх аа. Хааяаадаа нэг пост хийвэл хийгээд л тэр чигт нь хаячихдаг. Энэ миний буруу ч хүссэн хүсээгүй мартчихаад байх юм. Харин одооноос шантрахгүйгээр блогоо маш эрчимтэй хөтлөж эхэлнээ... Бүүр урам орчихлоо...

Та бүхэнд баярлалаа...

Хүүхдийн паркын тухай хэдэн шүүмжлэл хэлчихвэл зүгээр юм шиг санагдлаа...

Хүүхдийн парк нээгдээд нилээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд админ миний бие парк руу нэг биш удаа л орлоо. Эхэндээ их сайхан байдаг байлаа. Тэгээд саяхан 6-н сарын 1-нд орсон юм. Энд тэндгүй хүн амьтан бужигнаж эд түчигнэж байлаа. Жоохон хүүхдүүд бүгд л аав ээжийнхаа гараас хөтөлчихсөн ийш тийш нүдэн балай чих нь дүлий хүн шиг л харж байсан. Тоглоом болгон дээр дор хаяж 20-оос дээш оочиртой харагдсан. Үүдэнд орохдоо 1000 төгрөг төлөөд 20000, 15000 гэх мэт 4, 5-н удаагийн тоглоомын эрхтэй билетнүүдээс авч орж тоглож болхоор болсон байсан. ГЭХДЭЭ....
"Хүүхдийн паркын тухай хэдэн шүүмжлэл хэлчихвэл зүгээр юм шиг санагдлаа..." цааш унших »
Би аймар худалч юм байна өө...

Сайн байцгаана уу...? Хэхэ... Би гэдэг хүн блогоороо орж ирэхээ байгаад бараг 3-н сар болж байна. Миний хийсэн хамгийн сүүлийн пост 2011-03-25 нд байна. Уул нь бол тэр үедээ амархаараа нийтлэлэ оруулна гэж бодож байсан боловч жоохон "Залхуу" хүрээд тэгээд ч хийх цаг, зав, нөхцөл нь бүрдээгүй байсаар байгаад таарсан. Тэгээд улсын шалгалт гэж явж явж шалгалтаа өгөөд, амраад одоо л завтай болж байна. Одооноос эхлээд яг тогтмол өдөрт 2-3 пост оруулж байх болно. Нийтлэл бичээгүй удсан уучлаарай...

Энэ хүн амьтан чинь амраад сайхан юмаа.....

Хүүхдүүд амраал байхын.... Сайхан юм... Би гэдэг хүн энэ жил лицей хэмээх сургуулийн босгыг давсанаас хойш ер нь л нээх тэгж их амрахгүй л байна даа. Өнгөрсөн улирлаар хоёр долоо хоног амарцан болхоор одоо нэгхэн л долоо хоног амрана гэж багш хэлэв. Хүүхдүүд амарцан гээд л гэртээ.... Харин би болоод манай ангийнхан шалгалтанд бэлдээл.... Өнгөрсөн улирлын амралт яг цагаан сараар тараад юун амрах харин ч их ажил хийсээр байгаад таарсан. Уул нь тэр үедээ нэг долоо хоног амарсан бол гоё байхгүй юу... Манай найзууд амарцан... Таарах бүрдээ л "Хоёр шдэээээ, Хоёр долоо хоног байхгүй юу" энэ тэр гээд хүнээр тоглоод л..... Ирэх долоо хоногийн гурав дахь өдрөөс л нэг амралтын бараа хархаас.... Заза удахгүй АМРАЛТ эхэлхээр Post-оор бөмбөгдөнөө....

www.News.mn VS www.CNN.com....
VS Ойрдоо нийтлэл оруулсангүй их удлаа... Өнөөдөр нэг сонин гээчийн юм харлаа. Японы цунами юу болж байгаа бол гээд www.news.mn лүү оров. Бас Cnn.com руу ч орж үзлээ. Гэтэл энэ хоёр сайт чинь яг л нэг юм шиг харагдах байдалтай юм байна лээ. Гайхсан гэж яана. Энэ хоёр сайтруу орох үед гарч ирэх нүүр хуудас бол яг л адил. Мөн дээд хэсэгт байрлах Мэдээний Цэс, Tab дээр харагдах логоны өнгө, Загварын өнгө гээд л бүгд ижил байна... Монголын №1 гэгдэх мэдээний сайт зүгээр л нэг хуулбар царайны юм байсан юм байна даа... гэх бодол надад ч мөн төрөв. Ер нь тэгээд ганц мэдээний сайт гэлтгүй манай монголчууд сайхан гэгч нь ХУУЛБАРЛАЖ, ОЛШРУУЛАХЫГ нь ОЛШРУУЛЖ янз бүр л болж байгаа даа...
"www.News.mn VS www.CNN.com...." цааш унших »
Япон, Япон, Япон... Ерөөсөө л Япон...
"Япон ч ёстой баларч байна аа" гэх үг хүн бүрийн амнаас гардаг болж. Юу яасан ийсэн гэлтгүй л болчихсон энэ гамшигт үзэгдэлд админ би гүнээ харамсаж байна. Дэлхий даяараа өнөөдөр ЯПОН улсыг яаж байгааг харан шагшин сууж байх шиг байна. Үнэндээ энэ их гамшигт үзэгдэл нэг хүний хэлсэн зүйлийг санагдуулах юм. Ванга-гийн хэлсэнээр...
"Япон, Япон, Япон... Ерөөсөө л Япон..." цааш унших »
Америкийн нэгдсэн улсын ВИЗ!
Та амекийн нэгдсэн улсын визенд орж байв уу...? Хэрэв үгүй бол танд хэдэн зөвөлгөө өгөе! Би гэдэг хүн саяхан лицей сургуулийнхаа шугамаар хэлний бэлтгэлд явах гээд виз авах гээд дөнгөсөнгүй дээ... Консул гуа намайг ер нь явуулахгүй байдлаар харж харж байснаа татгалзах хуудас өгдөг юм байна. Дахин нэг орсон боловч яг өнөөдрийн 10 цаг 40 минутанд ТАТГАЛЗАВ гэсэн хариуг авлаа... За тэгхээр орох гэж байгаа хүмүүсд хандан хэдэн зөвөлгөө өгөе!
"Америкийн нэгдсэн улсын ВИЗ!" цааш унших »
УИХ-ыг iPad жуулах аян болсон гээд байгаа биз...


Саяхан улсын их хурлын гишүүдийг iPad жуулах аян явагдсан гэнэ. Мөн энэ iPad нь УИХ-д жилд хэрэглэдэг цаасны 6,500 ам долларыг маш их хөнгөвчлөх юм гэнэ. Хүн бүр л урдаа үүнийг тавин их л сожин шинжин хэрэглэж байгаа юм гэнэ дээ. Мөн iPad-ийг хэрхэн хэрэглэх вэ....? гэдэг аяныг менежерүүд нь явуулан зааж өгч байгаа юм байх. Мөн наашаа импортлохдоо 1000 ам доллар зарсан гээд байгаа. Уул нь тооцхоор хил гааль гээд л нийт 750-д багтаж байгаа юм. Тэгэхлээр эдгээр гишүүд маань ингэж л жоохон жоохноор мөнгө иддэг нь үнэн болох шив дээ. Үнэн болсон ч гэж дээ угаасаа л үнэн хойно. Тэхдээ iPad "Ө" "Ү" үсэг дэмжиж ажиллахгүй гэхээр хэдэн зөнөг гишүүд маань ч их зовох нь дээ. Мөн өнөөх "Ө" "Ү" үсгийг нь гаргах гэж арын албаны ажилчид нь л их зовох байх даа... За яахав цаашдаа яахыг тэр өдрийн тэнгэр л мэдэг.

(Нийт: 28)